Холбоо барих: 94011318, 94041318 Нүүр  |  Нэвтрэх  |  Бүртгүүлэх  |  Холбоо барих
Оператортой холбогдох

Та facebook-т орсон байх хэрэгтэй !

 
   

Сагсанд 0 бараа байна

 
Асуулт хариулт


Асуулт: bshop.mn гэж юу вэ?
Хариулт: Бид интернэтээр худалдаа хийдэг интернэтийн сүлжээ дэлгүүр.

Асуулт: bshop.mn - ий үйлчилгээ бусдаас юугаараа онцлогтой вэ?
Хариулт: Та манайхаар үйлчлүүлснээр дараах давуу талуудыг эдлэх боломжтой. Үүнд:

Цаг хугацаа хэмнэнэ:
Та дэлгүүр хэсч авах зүйлээ хайх гэж цаг заваа үрэхгүй.  Компьютерийн ард суугаад  дэлгүүрээ тухтай хэсэх боломжтой.

Сонголт хийх тааламжтай боломж олгоно: Интернэт ашиглан сонирхож байгаа бvтээгдэхvvнээ бусад борлуулагчдын бvтээгдэхvvнтэй харьцуулах, зөв сонголт хийх боломжтой.

Цаг хугацаа орон зайнаас үл хамааран:
Дэлхийн аль ч өнцөг буланд байлаа ч интернэт байгаа л бол та хаанаас ч худалдан авалт хийх боломжтой.

Илүү их урамшуулал хөнгөлөлтийг авах боломжтой:
Интернэтээр бараа vйлчилгээ борлуулдаг байгууллагууд нь төрөл бvрийн хямдрал урамшуулал зарласан байдаг тул vйлчилгээг илvv таатай нөхцөлөөр авах боломжтой.

Асуулт: Танай бараа оригинал байж чадах уу?
Хариулт: Манай дэлгүүрийн барааг захиалахдаа та үнэ болон тухайн барааны талаарх дэлгэрэнгүй тайлбарыг сайн хараарай. Оригинал буюу брэнд бараа авахыг хүсвэл та манай америк дэлгүүрийн брендийн ангилал хэсэг рүү орж хүссэн бүхнээ олоорой.

Асуулт: Би бараагаа яаж худалдан авах вэ?
Хариулт: Та манай нүүр хуудасны доод хэсэгт байрлах тусламж цэс рүү орж хэрэгтэй мэдээллээ аваарай.

 Асуулт: Захиалсан бараагаа хэд хоногт хүлээн авах вэ?
Хариулт: Та бараагаа сагсандаа хийгээд төлбөрөө төлснөөс хойш 7-14 хоногт бараа ирнэ. Таны худалдан авалтын дүн 100.000₮ өөс дээш гарсан бол та бараагаа хүргүүлэх эрхтэй болно. Хүргэлтийн зардлыг барааны захиалгатай хамт хийнэ. Хэрэв та бараагаа манай оффисоос ирж авахаар бол хүргэлтийн зардал гарахгүй.

Асуулт: Бараагаа захиалж авсны дараа төлбөрөө төлж болох уу?
Хариулт: Болохгүй. Та төлбөрөө 100% төлсний дараа таны захиалга идэвхжих болно. Та төлбөрөө дансаар болон бэлнээр тушаах боломжтой.

Асуулт: Захиалсан барааныхаа төлбөрийг яаж хийх вэ?
Хариулт: Танд төлбөрөө төлөх олон боломж байна. Та өөрийн хүссэн аль ч хэлбэрээр төлбөрөө сонгон төлөх боломжтой.

Төлбөрөө дансаар төлөх:
Та дараах банкны дансуудад төлбөрөө шилжүүлнэ үү

ХААН банкны төгрөгийн данс -                          - 5022985361
Голомт банкны төгрөгийн данс -                       - 1105104186
Хас банкны төгрөгийн данс                                - 5001243697
Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн данс -  499228821
Төрийн банкны төгрөгийн данс                        - 101400221565

Асуулт: Миний захиалсан бараа чанарын шаардлага хангахгүй бол яах вэ?
Хариулт: Хэрвээ таныг бараагаа хүлээн авахад бараа тань урагдсан,цоорсон, хагарсан нүдэнд ил харагдахаар гэмтсэн бол та бараагаа буцаах буюу сольж болно.

Асуулт: Захиалсан бараагаа буцааж болох уу?
Хариулт: Та бараагаа буцааж болно. Үйлдвэрийн гологдол, тээвэрлэлтийн явцад учирсан гэмтэл болон таны захиалгаас өөр бараа ирсэн тохиолдолд буцаах боломжтой.

Асуулт: Би хөдөө орон нутагт амьдардаг. Танай дэлгүүрээс худалдан авалт хийж болох уу?
Хариулт: Болно. Та бараагаа захиалаад төлбөрөө хийхдээ хүлээн авах хаягаа тодорхой өгч хүргэлтийн зардлыг төлсөн тохиолдолд таны захиалсан бараа танд очих болно.

Асуулт: Би нэг хүнд төрсөн өдрийн бэлэг захиалах гэсэн юм яавал дээр вэ?
Хариулт: Та бараагаа сонгож захиалахдаа хүргэлтийн хаяг гэсэн хэсэгт бэлэг өгөх гэж байгаа хүнийхээ хаяг, өдөр цагийг оруулахад л болно.

 
      

 Copyright © 2011-2018 Bshop.mn Интернэт дэлгүүр , Интернет дэлгүүр , Интернэт худалдаа , Internet delguur .   All rights reserved. Хуулбарлахыг хориглоно.

Powered by © OpenTrade Commerce